Үзэл Баримтлал & Үнэт Зүйлс

Нэг. ХҮНИЙ ЭРХ, СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮНЭТ ЗҮЙЛС

  • Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, зөрчигдөхөөс сэргийлнэ.
  • Үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Нийгмийн шударга ёсыг бий болгож, баян хоосны ялгааг арилгана.
  • Нийгмийн хамгааллын зохистой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ.
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын тэнцвэртэй хамтын ажиллагааг дэмжинэ.

Хоёр. ЭВ САНААГААР НЭГДСЭН НИЙГЭМ

  • Нийтийн сайн сайхны төлөө баялгийг шударгаар хуваарилна.
  • Эрүүл мэндийн тогтолцоог урьдчилан сэргийлэх чиглэлд бэхжүүлнэ.
  • Чанартай, насан туршийн боловсролыг дэмжинэ.
  • Ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөрийг дэмжинэ.
  • Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулна.

Гурав. ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ

  • Эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулж, хууль дээдлэх ёсыг сахина.
  • Нээлттэй, хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг төлөвшүүлнэ.
  • Эдийн засгийн бодлогод төрийн оролцоог зохистой болгоно.
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангасан бодлого хэрэгжүүлнэ.
  • Цахим шилжилтийг хүн бүрт хүртээмжтэй болгоно.

Дөрөв. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЧАНАРТАЙ ЭДИЙН ЗАСАГ

  • Инновацид суурилсан, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлнэ.
  • Аж үйлдвэрийн чадавхыг нэмэгдүүлнэ.
  • Чинээлэг дундаж давхаргыг тэлнэ.
  • Ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Ирээдүй хойч үедээ өрийн дарамтгүй эдийн засгийг үлдээнэ.

Тав. ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

  • Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ногоон хөгжлийг дэмжинэ.
  • Үндэсний соёл, хэл, уламжлалыг хадгалж хөгжүүлнэ.
  • Шинжлэх ухаан, инновацид тулгуурлан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлнэ.
  • Байгаль орчноо хамгаалж, хойч үедээ өвлүүлнэ.
  • Экосистемд ээлтэй хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.