Авто тээврийн газар болон Тээврийн газрын даргаар ажиллах хугацаандаа хийсэн голлох ажлууд

“Барааг олон улсын х

2001 оны 11 дүгээр сарын 15

“Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай ТИР карнейн олон улсын конвенцид нэгдэн орох тухай” Монгол Улсын хуулийг 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, “Авто замаар бараа тээвэрлэх тухай олон улсын конвенцид нэгдэн орох тухай” Монгол Улсын хуулийг 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдөр УИХ-аар тус тус соёрхон батлуулсан.

“Олон улсын автотээв

2002 оны 6 дугаар сарын 15

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНТуркУлсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2002 оны 6 дугаар сарын 15-ны өдөр БНТуркУлсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажуулсан.

“Олон улсын автотээв

2003 оны 12 дугаар сард

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНБелУлсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2003 оны 12 дугаар сард Москва хотноо, “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНКиргизУлсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бишкек хотноо тус тус байгуулсан.

Мөн Олон улсын автот

2003 оны 12 дугаар сард

Мөн Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ, БНХАУ, БНКазУлсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, дагалдах протокол, тээврийн асуудлаарх ажлын хэсгийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилласан.

Дотоодын тээврийн ху

2003 онд

Дотоодын тээврийн хууль, эрх зүйн орчинг шинэчлэх ажлын хүрээнд Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Далай ашиглах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Усан замын тээврийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл, дотоодын усан замын тээврийн хэрэгсэлд хяналт тавьж бүртгэх зэрэг дагалдах дүрэм, журмыг боловсруулах ажилд идэвхтэй оролцож батлуулав.

Монгол Улс хөлөг онг

2003 онд

Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх ажилд гар бие оролцож, Сингапур Улсын “Маритайм Чейн” компанитай хэлэлцээр хийж, үр дүнд нь 2003 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанийг байгуулснаар далбааны эзэн улсын эрхийн хүрээнд Сингапур Улсад хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаа эхэлсэн. 2024 оны байдлаар нийт 3,660,140.11 тонн ачааг Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцоор их далайд тээвэрлэсэн байна.

Ачаа зорчигч тээвэрл

2003 онд

Ачаа зорчигч тээвэрлэх дүрэм, аюултай ачаа тээвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөний тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхтэй дүрэм, журмыг боловсруулах, батлуулахад оролцож, хэрэгжилтийг хангуулсан.

2003 онд Дэд бүтцийн

2003 онд

2003 онд Дэд бүтцийн яам, Автотээврийн газар, Авто замын газар болон Дэлхийн банкны төлөөлөлтэй хамтран баруун бүсийн (Ховд, Увс, Баян-өлгий) босоо тэнхлэгийн авто замын маршрутыг тогтоох ажилд биечлэн оролцсон. БНХАУ-ын 300.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд баруун босоо тэнхлэгийн авто замыг барих асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэхүү Ази Европыг холбосон Азийн авто замын АН-4 буюу 745 км босоо тэнхлэгийн авто замыг Монгол Улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж 2022 онд ашиглалтад хүлээн авсан байна.

Дэлхийн банк, Нордик

2024 оны байдлаар

Дэлхийн банк, Нордикийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжсэн Улаанбаатар болон 21 аймагт автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын төвийг байгуулах төслийг хэрэгжүүлэх, хяналт, оношлогооны станцыг төв, орон нутагт байгуулах, тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хангамж, техникийн хяналтын үзлэг, явуулах хугацаа, төлбөрийн жишиг, хүний нөөцийн бодлого, томилгооны асуудлыг шийдвэрлэх ажилд оролцсон. 2000 онд 135 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэн хяналтын үзлэгт хамрагдаж байсан бол 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 975,844 тээврийн хэрэгсэл төрийн болон хувийн хэвшлийн суурин, явуулын 51 төвөөр дамжуулан техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, дүгнэлт гаргуулан гэрчилгээ авч, замын хөдөлгөөнд оролцож байна.

Аймаг, орон нутгийн

2024 оны байдлаар

Аймаг, орон нутгийн засмал зам бүхий чиглэлд том оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх, авто вокзалыг байгуулах, улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг шинээр зохион байгуулах, жолоочийн хөдөлмөр, амралтыг зохицуулах, хөдөлмөр, амралтын горимыг тогтоох, тээвэрлэлтийн гэрээ байгуулан гүйцэтгүүлэх ажилд оролцов. Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 2024 оны байдлаар 59 чиглэлд 784 тээврийн хэрэгслээр 2257 мэргэшсэн жолоочтой 64 аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тээвэрлэлт гүйцэтгэж 1,950,690 зорчигч тээвэрлээд байна. Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хилийн 10 боомтоор 1027 аж ахуйн нэгж, байгууллага 40,803 хүнд даацын тээврийн хэрэгсэл, 27236 мэргэшсэн жолоочтойгоор 83,5 сая.тн ачаа тээвэрлээд байна.

Ж.Бат-эрдэнийн 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа хэрэгжүүлсэн голлох ажлуудыг хэлбэл

2008-2009 онуудад ул

2008-2009 онуудад

2008-2009 онуудад улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн 400 автобусыг нийлүүлэх хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн

БНХАУ-ын Засгийн газ

БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд 60 сая доллараар “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх, Замын-Үүд өртөөнд ачааны терминалыг барих ажлыг зохион байгуулсан;

Транс Азийн Төмөр за

2007 оны 10 сард

Транс Азийн Төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орох асуудлыг шийдвэрлүүлж 2007 оны 10 сард УИХ-аар соёрхон батлуулсан;

“Монгол-Зөвлөлтийн х

“Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”–ын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх, Монголын талд ногдох 125 сая ам.долларыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдүүлсэн;

Төв аймгийн Хөшигийн

Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг байгуулах төслийн хэлэлцээрийг байгуулах ажлыг зохион байгуулж төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн;

Агаарын зайн бодит а

Агаарын зайн бодит ажиглалтын систем 3-ы авч суурилуулсан нь өнгөрөлтийн нислэгийг бодитоор удирдах боломжтой болсон;

“Бүс нутгийн авто за

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын Экспорт, импорт банкны зээлээр баригдаж байгаа 176.4км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч Ханшин инженеринг компанитай барилгын ажлын гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэв;

Арабын эдийн засгийн

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилттэйгээр хэрэгжих Булган-Мөрөнгийн чиглэлийн Уньт-Тарилан чиглэлийн 88км хатуу хучилттай авто замыг барих асуудлыг шийдүүлсэн;

Мянганы сорилын санг

2008 онд

Мянганы сорилын сангийн 79.2 сая ам долларын буцалтгүй тусламжаар Чойр-Сайншанд чиглэлийн 176.4км, Баянзүрхийн товчооноос-Налайх хүртэлх 16км 1-р ангилалын авто зам, Баянзүрхийн товчооны Туул гол дээр шинээр гүүр барих төслүүдийн асуудал, Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Энгельсийн гүүрэн гарц барих асуудлыг шийдүүлсэн;

 Монгол Улсын Засгий

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан ”Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг батлуулсан;

Арабын эдийн засгийн

Арабын эдийн засгийн Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар улсын чанартай авто зам хариуцагч төрийн өмчит 16 байгууллагад нийт 3.6 сая ам.долларын өртөг бүхий 15 нэр төрлийн 164 ширхэг машин механизм тоног төхөөрөмжийг хуваарилж шилжүүлсэн.

Ж.Бат-эрдэнэ нь 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Энэ хугацаандаа зам, тээврийн салбарт дараах томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

“ОХУ-ын Москва хотно

2018 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд

“ОХУ-ын Москва хотноо Тээвэр, логистикийн Олон улсын 23 дугаар үзэсгэлэн “ТрансРоссия/ТрансЛогистик-2018” арга хэмжээний үеэр Төмөр замын дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх зорилгоор “Транзит Монгол-2018” форумыг 2018 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан. Форумын үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн БНХАУ-аас Европын болон эсрэг чиглэлд 626 чингэлгийн бухиа галт тэрэг буюу 55 705 чингэлэг дамжин өнгөрсөн нь өмнөх оныхоос 20% нэмэгдсэн байна;

Зам, тээврийн хөгжли

2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдсон “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцох үеэр ОХУ-ын Тээврийн сайд асан М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров нартай уулзаж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов;

2018 оны 06 дугаар с

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар гарын үсэг зурж, Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан;

Төрөөс төмөр замын т

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмэлт оруулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг барьж эхлэх, 2 дахь үе шатанд баригдах төмөр замын нийт уртыг 1900 орчим км болгон өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлуулсан;

Төмөр замын зурвас г

2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр

Төмөр замын зурвас газрын асуудлыг Нийслэлийн засаг даргатай хамтран шийдвэрлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017.10.30-ны өдрийн А/813 дугаар захирамжаар төмөр замын шинэ вокзал барих зориулалттай газрыг чөлөөлж зориулалтын дагуу ашиглахаар болов;

“Улаанбаатар төмөр з

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өөрийн хэрэгцээний дизель түлшинд 1995-2015 онуудад ногдуулсан онцгой албан татварын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор шийдвэрлүүлж, 2018 оны 06 дугаар сард УИХ-д өргөн барьсан;

 БНХАУ-тай хамтран Т

2018 оны 5 дугаар сард

БНХАУ-тай хамтран Тяньжин хотын Дунзян чөлөөт боомтын бүсэд тээвэр логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэв. БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газартай 2009 онд байгуулсан 'Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар хооронд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичиг'-ийг 2018 оны 5 дугаар сард шинэчлэн байгуулж Тяньжин хотын Дунзян чөлөөт боомтын бүсэд хөнгөлөлттэй нөхцөлөөр газар эзэмшиж хамтарсан тээвэр, логистикийн төв байгуулах эрхийг дахин баталгаажуулсан;

Нарийн сухайт-Шивээ

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр

Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г бэлэн болгож, барилгын ажлыг эхлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан. “Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 232 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай төмөр замыг 2019 онд барьж ашиглалтад оруулах, ингэхдээ төрийн өмчийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан суурь бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн;

Тавантолгой-Гашуунсу

2018 оны 01 дүгээр сард

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 04 дүгээр сард БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 01 дүгээр сард БНХАУ-д айлчилж, Хятадын Тээврийн яамтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон;

Засгийн газрын 2018

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэх, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулах тухай 242 дугаар тогтоол гаргуулсан;

Шинэчлэн батлагдсан

2018 онд

Шинэчлэн батлагдсан Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх, усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах хүрээнд “Усан замын тээврийн хэрэгслийн /усан онгоцыг удирдах, жолоодох/ хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм” боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 263 дугаар тушаалаар батлуулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлийн 3861 дүгээрт, мөн ”Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 119 дүгээр тушаалаар батлуулж, улсын бүртгэлийн 3957 дугаарт бүртгүүлэн мөрдүүлж эхлүүлсэн.